Skip to content
Үйл явдал
February 18, 2019

Шинэ оны анхны төгсөгчид бакалавр, магистрын дипломоо гардан авлаа

Шинэ оны анхны төгсөгчид бакалавр, магистрын дипломоо гардан авлаа

Отгонтэнгэр их сургуулийн түүхт 25 дахь төгсөлтийн баяраар шинэ оны анхны төгсөгчид эрдмийн их өргөөнөөс бакалаврын болон магистрын дипломоо гардан авлаа. 
Эрх зүй болон бизнесийн удирдлагын мэргэжлийн хөтөлбөрөөр нийт 50 гаруй орой, эчнээ ангийн оюутнууд өнөөдөр ромбо, дипломоо гардан авч, эрдэмтэн багш нартаа талархлаа илэрхийлсэн юм. 
Отгонтэнтэр Их сургууль нь нийгэм хүмүүнлэгийн орчин үеийн судалгаа, эрдмийн хамт олны туршлагад суурилан дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн өрсөлдөх, хөрвөх чадвартай иргэнийг бэлдэхэд онцгой анхааран ажилладаг. Тиймээс ч олон чадварлаг бакалавр, магистр, докторуудыг төрүүлсээр байна.
Нийт төгсөгчиддөө ажлын өндөр амжилтыг хүсч, амьдралд нь аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.

 

Share Facebook Post

Previous and next article

Шинэ оны анхны төгсөгчид бакалавр, магистрын дипломоо гардан авлаа · Otgontenger University