Skip to content
Үйл явдал
December 25, 2025

Отгонтэнгэр их сургуулийн Дипломатика клубийн гишүүд “Шилдэг Дипломатч Улс”-аар шалгарлаа.

Отгонтэнгэр их сургуулийн Дипломатика клубийн гишүүд “Шилдэг Дипломатч Улс”-аар шалгарлаа.

Энэ долоо хоног манай сургуулийн оюутнууд амжилт үзүүлсэн мэдээгээр дүүрэн байлаа.

Тухайлбал, Философийн улсын олимпиадад Г.Хонгорзул багшаар удирдуулсан баг 17 их сургуулийн оролцогч нараас эхний 5-р байранд шалгарсан бол МУИС-ын Зүүн Хойд Ази дахь оюутны дугуй ширээний клубээс жил бүр зохион байгуулдаг “Политика” тэмцээнд Отгонтэнгэр их сургуулийн Дипломатика клубийн гишүүд “Шилдэг Дипломатч Улс”-аар шалгарлаа.

"Политика” нь "Олон улсын харилцаа" мэргэжлээр сурсан онолын мэдлэгээ практик дээр сонирхолтой байдлаар ашиглах боломжийг бүрдүүлдэг тоглоом бөгөөд Политика ертөнцөд нийт 8 улс оршдог. Оролцож байгаа баг болгон нэг улсыг төлөөлөн дипломат ажиллагаа, улс төр, эдийн засаг, цэрэг стратеги, аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалах замаар өрнөдөг. Манай оюутнууд коммунист засаглалтай “Эл Дорадо” улсыг удирдан 16 үе буюу 2 сарын турш тоглож амжилт үзүүлсэн байна.

Gallery

Share Facebook Post

Previous and next article

Отгонтэнгэр их сургуулийн Дипломатика клубийн гишүүд “Шилдэг Дипломатч Улс”-аар шалгарлаа. · Otgontenger University