
Erasmus+ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Монгол Улсад багш боловсролыг ногоон болон дижитал шилжилтэд нийцүүлэн шинэчлэх нь” (RETEACH) төслийн хүрээнд Боловсролын яаманд албан уулзалт боллоо.
Уулзалтад Erasmus+ RETEACH төслийн хөндлөнгийн эксперт Арьяак Навоян, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, Отгонтэнгэр их сургуулийн RETEACH төслийн ерөнхий зохицуулагч Ж.Золбаяр, төслийн үндэсний зохицуулагч Б.Одгэрэл, Боловсролын яамны Сургалтын байгууллагын хөгжлийн бодлогын удирдлага зохицуулалт, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч Ж.Нарантуяа, Дээд боловсролын сургалтын хөтөлбөр, үнэлгээ хариуцсан шинжээч Э.Батсэлэм нар оролцов.
Уулзалтын үеэр Монгол Улсын багш боловсролын бодлого, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн өнөөгийн нөхцөл байдал, ногоон болон дижитал шилжилтийн хүрээнд хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.
Мөн төслийн хүрээнд боловсруулж буй “Багш боловсролын үзэл баримтлал 2027–2032”, багш боловсролын жишиг шалгуур, бакалавр, магистр болон богино хугацааны сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг бодлогын түвшинд дэмжих, хэрэгжилтийг уялдуулах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Энэхүү уулзалт нь төслийн хэрэгжилтийг боловсролын бодлогын түвшинд дэмжих, оролцогч байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашдын тогтвортой хэрэгжилтийн үндэс суурийг хангахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.