Үндсэн агуулга руу очих
Үйл явдал
2022 оны 3 сарын 22

МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭН ОРЖ БУЙ ГАДААД ОЮУТНУУДАД СУРАЛЦАХ ЭРХИЙН БИЧГИЙГ ГАРДУУЛЛАА

МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭН ОРЖ БУЙ ГАДААД ОЮУТНУУДАД СУРАЛЦАХ ЭРХИЙН БИЧГИЙГ ГАРДУУЛЛАА

Отгонтэнгэр Их Сургуулийн хаврын элсэлтээр магистрын хөтөлбөрт элсэн орж буй гадаад оюутнуудыг хүлээн авах цахим уулзалт боллоо.

Уулзалтанд ОТИС захирал, доктор Н.Энхзаяа, Эрдэм шинжилгээ, сургалт эрхэлсэн дэд захирал, доктор Б.Одгэрэл, Гадаад харилцааны албаны дарга, доктор Н.Хосбаяр нар оролцлоо.

Боловсрол судлалын магистрын хөтөлбөрийг сонгосон оюутнуудад сургуулийн танилцуулгыг хүргэж, суралцах эрхийн бичгийг нь гардуулсан юм. Отгонтэнгэр Их Сургууль нь Боловсрол судлал, Хүний нөөцийн мененжмент, болон Хуулийн магистрын хөтөлбөртөө гадаад оюутны элсэлтийг жилд 2 удаа авч байна.

 
Хуваалцах Facebook Пост

Өмнөх ба дараагийн мэдээ