Үндсэн агуулга руу очих
Үйл явдал
2022 оны 4 сарын 20

Багш сургуулийн өмнөх насны боловсрол мэргэжлийн хөтөлбөрийн төгсөх ангийнхны багшлах дадлагын тайлан хамгаалалт боллоо

Багш сургуулийн өмнөх насны боловсрол мэргэжлийн хөтөлбөрийн төгсөх ангийнхны багшлах дадлагын тайлан хамгаалалт боллоо

Отгонтэнгэр их сургуулийн багш, сургуулийн өмнөх насны боловсрол хөтөлбөрийн 4-р ангийн оюутнууд багшлах дадлагаа ОТИС-ийн түшиц "Одтой жаалууд" 61, 172-р цэцэрлэгүүд болон  “Соньхон ертөнц”, 52-р цэцэрлэг дээр хамгаалсан бөгөөд өнөөдөр тайлан хамгаалалтаа хийлээ.

"Багшлах дадлагын явцад оюутнууд мэргэжлийн онол, арга зүйн хичээлүүдээр олж авсан мэдлэг, чадвараа бататган гүнзгийрүүлэх, цэцэрлэгийн багшийн ажлын байрны онцлог, бага насны хүүхэдтэй ажиллах арга барил, эв дүйгээс суралцахын зэрэгцээ бие даан анги удирдан ажилладаг онцлогтой" гэж оюутнууд илэрхийлсэн юм.

 Дадлагын хугацаанд оюутнууд давхардсан тоогоор 380 өдрийн сургалтын үйл ажиллагааг удирдан явуулж, суралцахуйн 5 чиглэлээр 19 нээлттэй хичээл заан, 26 сэдвээр эцэг эх асран хамгаалагч нарт зориулсан зөвлөгөө зөвлөмж боловсруулж, танхим ба цахим хосолсон хэлбэрээр танилцуулсан байна.

Мөн 172-р цэцэрлэгийн заах аргын нэгдэлтэй хамтран оюутан Ө.Ботакөз, Ч.Туул нар ном засварлах, хичээлийн хэрэглэл хандивлах чиглэлээр хоёр удаагийн сайн дурын ажил хийсэн аж. 

 

Хуваалцах Facebook Пост

Өмнөх ба дараагийн мэдээ