Үндсэн агуулга руу очих
Үйл явдал
2024 оны 3 сарын 14

Багш нарын эрдэм шинжилгээ судалгааны чадавхыг бэхжүүлэх хүрээнд цуврал сургалтыг зохион байгуулж эхэллээ

Багш нарын эрдэм шинжилгээ судалгааны чадавхыг бэхжүүлэх хүрээнд цуврал сургалтыг зохион байгуулж эхэллээ
ОТИС-ийн Эрдэм шинжилгээ судалгааны төв, Захиргаа, хяналт-шинжилгээ үнэлгээний албанаас Багш нарын эрдэм шинжилгээ судалгааны чадавхыг бэхжүүлэх хүрээнд “Эрдэм шинжилгээний сэтгүүл сонгож бүтээл нийтлүүлэхэд анхаарах зөвлөмжүүд” сэдэвт сургалтыг 2024 оны 02 сарын 29-ны өдөр Монголын дижитал мэдлэгийн шийдлүүд эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн цахим платформыг санаачлагч Л.Гантулгатай хамтран зохион байгууллаа. Сургалтаар судалгааны бүтээл бичих үндсэн арга зүй, сэтгүүл сонгоход анхаарах асуудлууд, сэтгүүл сонгох, түүнийг анализ хийх агуулгын хүрээнд ярилцаж, багш, судлаачид сонирхсон асуултуудаа асууж, зөвлөгөө авлаа. Цаашид багш судлаачдын судалгаа шинжилгээний чадавхыг бэхжүүлэх сургалтуудыг үргэлжлүүлэн үе шаттайгаар зохион байгуулах юм.
Хуваалцах Facebook Пост

Өмнөх ба дараагийн мэдээ