Үндсэн агуулга руу очих
Үйл явдал
2026 оны 2 сарын 27

Манай эрдэм шинжилгээний сэтгүүл олон улсын санд илэрцтэй боллоо

Манай эрдэм шинжилгээний сэтгүүл олон улсын санд илэрцтэй боллоо

Манай сэтгүүлийн шинэ дугаар нь анхны онлайн дугаар болон нийтлэгдэж, Монголын эрдэм шинжилгээний онлайн сэтгүүлүүдийн нэгдсэн платформ болох "Mongolia Journals Online" (MongoliaJOL) системд амжилттай нэгдэж, олон улсын стандартын DOI дугаартайгаар хэвлэгдэн гарлаа.

Энэхүү дэвшил нь манай сэтгүүлийн хувьд төдийгүй нийт эрдэмтэн судлаачдын хувьд чухал ач холбогдолтой юм. Ингэснээр тус сэтгүүлд нийтлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүллүүд нь Google Scholar болон Dimensions зэрэг олон улсын эрдэм шинжилгээний мэдээллийн сан, томоохон хайлтын системүүдэд илэрцтэй болж байна.

Үүний үр дүнд Монголын судлаачдын оюуны бүтээл баталгаажиж, эрдэм шинжилгээ, судалгааны олон улсын эргэлтэд албан ёсоор нэгдэх таатай боломж бүрдлээ. Бидэнтэй хамтран ажилладаг нийт эрдэмтэн, судлаачдадаа баяр хүргэж, цаашдын эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсье

 

Хуваалцах Facebook Пост

Өмнөх ба дараагийн мэдээ