Үндсэн агуулга руу очих
Үйл явдал
2018 оны 10 сарын 1

“Монголын боловсролын шилдэг эрдэмтэн” хүндэт өргөмжлөлийн эзнээр С.Одхүү багш боллоо

“Монголын боловсролын шилдэг эрдэмтэн” хүндэт өргөмжлөлийн эзнээр С.Одхүү багш боллоо

Монголын багш нарын холбоо, Монголын их дээд сургуулиудын консорциумаас хамтран зохион байгуулсан “Ардын багш-Есөн эрдэнэ”  арга хэмжээ амралтын өдрүүдэд Чингис зочид буудалд болж өнгөрлөө.

Монголын боловсролын салбарын шилдгүүдийг тодруулдаг бөгөөд Отгонтэнгэр их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн багш доктор (Ph.D) профессор Сандуйжавын Одхүү хувийн их дээд сургуулиудаас “Монголын боловсролын шилдэг эрдэмтэн” хүндэт өргөмжлөлийн эзэн боллоо.

Тус номинацид олон эрдэмтэн өрсөлдсөнөөс ажилласан жилийн туршлага, эрдэм шинжилгээний бүтээлүүд, гаргасан амжилт зэргийг харгалзан үзэж шалгаруулсан байна.

С.Одхүү багшийнхаа цаашдын эрдэм шинжилгээ судалгааны ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Хуваалцах Facebook Пост

Өмнөх ба дараагийн мэдээ

“Монголын боловсролын шилдэг эрдэмтэн” хүндэт өргөмжлөлийн эзнээр С.Одхүү багш боллоо · Отгонтэнгэр их сургууль