Үндсэн агуулга руу очих
Үйл явдал
2018 оны 12 сарын 5

Агаарын тээврийн үйлчилгээний МЭРГЭЖЛИЙН 2+2 ХӨТӨЛБӨРИЙН "АНХНЫ ЭЗЭД" ХАНСО ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗЛАА

Агаарын тээврийн үйлчилгээний МЭРГЭЖЛИЙН 2+2 ХӨТӨЛБӨРИЙН "АНХНЫ ЭЗЭД" ХАНСО ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗЛАА

11 сарын 29-30-ний өдрүүдэд  Отгонтэнгэр их сургууль дээр Хансо их сургуулийн Гадаад харилцааны албаны дарга Ким Жин Вүү, АТҮ-ний тэнхимийн эрхлэгч Жеон Аэюүн болон бусад албаны төлөөлөгчид шинээр элсэж орсон ОУ-ын харилцаа болон Агаарын тээврийн үйлчилгээний 1-р курсын оюутнуудтай чөлөөт уулзалт хийлээ.

 

Уулзалтаар хамтарсан хөтөлбөрийн хэрэгжилт, Солонгост суралцах бааз орчны талаар танилцуулсан юм. Энэ үеэр бяцхан хөгжилтэй асуулт уралдааныг явуулж, Хансо их сургуулийн брэнд бүтээгдэхүүнийг оюутнуудад бэлэглэсэн юм. Дараа нь эцэг эхийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлоо солилцлоо. Хөтөлбөрийн дагуу маргааш нь агаарын тээврийн үйлчилгээний 2 ангийн оюутнуудтай уулзаж, Солонгосын Хансо их сургуульд суралцахад шаардлагтай зүйлсийн талаар тайлбарласан бол оюутнууд 2 жилийн хугацаанд юу сурч мэдсэнээ төлөөлөгч нарт танилцууллаа.

 

Хуваалцах Facebook Пост

Өмнөх ба дараагийн мэдээ

Агаарын тээврийн үйлчилгээний МЭРГЭЖЛИЙН 2+2 ХӨТӨЛБӨРИЙН "АНХНЫ ЭЗЭД" ХАНСО ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗЛАА · Отгонтэнгэр их сургууль