
Отгонтэнгэр их сургууль болон монголын нотариатчдын танхим хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Отгонтэнгэр их сургууль болон Монголын Нотариатчдын танхим Монгол Улсын хууль зүйн салбарын хөгжлийг дэмжих, онол-практикийн уялдааг хангах зорилгоор хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Талууд Монгол Улсын хууль тогтоомж болон Боловсролын яамнаас тогтоосон стандарт, нийтлэг шаардлагын хүрээнд дараах үндсэн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Үүнд:
• Сургалт болон хүний нөөцийн хөгжил: Хууль зүйн боловсрол олгох болон нотариатчдын мэргэшил дээшлүүлэх сургалтуудыг хамтран зохион байгуулж, ОТИС-ийн хөтөлбөрүүдэд нотариатчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулна.
• Эрдэм шинжилгээ, судалгаа: Онол-практикийн бага хурал, хэлэлцүүлэг зохион байгуулж, практикт суурилсан суурь болон хавсарга судалгааны төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ.
• Хөтөлбөрийн хөгжил: Салбарын хэрэгцээнд нийцсэн сургалтын төлөвлөгөө, гарын авлага, ном сурах бичгийг хамтран боловсруулна.
• Практик дадлага: "Ажлын байранд суурилсан сургалт"-ын хүрээнд оюутнууд болон төгсөгчдийг нотариатын байгууллагуудад дадлагажуулах, ажлын байраар хангах боломжийг бүрдүүлнэ.