
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН УДИРДАМЖ
Тэтгэлгийн нэр:
Отгонтэнгэр их сургуулийн төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэг
Зорилго:
Сурлагын амжилт, олон нийтийн оролцоо, манлайлаараа шалгарсан Отгонтэнгэр их сургуулийн шилдэг оюутнуудад тэтгэлэг олгож, суралцах үйл ажиллагааг нь дэмжин идэвхжүүлэх, сургууль болоод төгсөгчдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой.
Зорилт:
Отгонтэнгэр их сургуулийн 35 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан бүрэлдэхүүний сургуулийн 6 тэнхим тус бүр 6 оюутанд тэтгэлэг олгох, нийт 36 оюутанд тэтгэлэг олгуулах зорилт дэвшүүлж, тэнхим тус бүр мөн тооны тэтгэлэг олгох төгсөгчийг хамтруулах зорилт дэвшүүлж байна.
Хугацаа:
1. Тэтгэлэгт материал хүлээн авах хугацаа: 2026 оны 11-р сарын 03-ний өдрөөс 2026 оны 11 сарын 06-ны өдрийн 15:00 цаг хүртэл захирлын туслах Д.Оюун-Эрдэнэ хүлээн авна.
2. 1-р шат: Бичиг баримтын бүрдүүлэлт, эссе шалгаруулалт /1-р шатанд шалгарсан оюутанд 2026 оны 11-р сарын 09-ний дотор мэдэгдэнэ/
3. 2-р шат: Ярилцлага 1-р шатанд шалгарсан оюутнуудын ярилцлага 2026 оны 11-р сарын 12-ны өдрийн 13.00 цагаас ОТИС-ийн хичээлийн 1-р байрны 106 тоотод явагдана.
4. Шилдэг оюутныг зарлах: 2026 оны 11-р сарын 13
5. Тэтгэлгийг гардуулах хугацаа: Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2026 оны 11-р сарын 17-ны өдөр
Хамрах хүрээ:
Тэтгэлэгт хөтөлбөрт Отгонтэнгэр Их Сургуулийн бакалаврын өдрийн 2-4-р курсийн оюутнууд хамрагдах боломжтой.
Жич: ОТИС-ийн бусад тэтгэлэгт хөтөлбөрт 2026 оны 11-р сарын 03-ны өдрийн байдлаар хамрагдсан оюутны материалыг хүлээн авахгүй болно.
Тавигдах шаардлага:
1. Сурлагын голч дүн 2.8-аас дээш байх /СНА-ны тодорхойлолт/
2. Өөрийн амжилт, ур чадварын тодорхойлолт бичих /Тодорхойлолтыг өөрөө бичих ба өөрийн харьяалах тэнхимийн эрхлэгч гарын үсэг зурж баталгаажуулна./
3. Нийгэм, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийдэг байх. Энэ чиглэлээр улс, хот, дүүрэг, сургуулийн хэмжээний уралдаан тэмцээнд оролцож, амжилт гаргасан бол давуу тал болно. /нотлох баримтыг хавсаргана/
4. Спорт, урлаг бусад төрлийн авьяас ур чадвартай бол түүнийгээ нотлох баримтууд
5. Англи хэл эсвэл аль нэг гадаад хэлийг дундаас дээш түвшинд эзэмшсэн байх /түвшин тогтоох шалгалт өгч баталгаажсан бол давуу тал болно/
6. “Миний амьдралын гараа Отгонтэнгэр” сэдвийн хүрээнд 400-600 үгтэй эссэ бичих
Жич:
- Бүрдүүлэх материалыг нэгтгэн дарааллын дагуу нүхтэй уутанд хийж хүлээлгэн өгнө
- Хугацаа хоцорсон эсвэл дутуу бүрдүүлсэн материал хүлээн авахгүй.
Тэтгэлгийн сан:
25,200,000 төгрөг
Тэтгэлгийн хэмжээ:
2026-2027 оны хичээлийн жилд 36 оюутныг шалгаруулж, 7 сарын турш сар бүр 100 000 төгрөг, нийт 700 000 төгрөгийн тэтгэлэг оюутан бүрд олгоно.
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ХОЛБОО