
Отгонтэнгэр их сургууль нь Европын Холбооны Erasmus+ хөтөлбөрийн санхүүжилттэй "MONTESQ" олон улсын төсөлд Монгол Улсын түнш байгууллагуудын нэгээр оролцож байна.
Тус төсөл нь 2026 оны 11 дүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхлэх бөгөөд Монгол, Армен улсын дээд боловсролын салбарт сайн засаглал, шударга ёс, ёс зүй, авлигын эсрэг боловсролыг хөгжүүлэх, салбар дундын магистрын хөтөлбөр боловсруулахад чиглэж байна.
MONTESQ төслийн хүрээнд дээд боловсролын байгууллагуудын сургалтын хөтөлбөр, сургалтын арга зүй, судалгаа, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар сайн засаглал, институтийн шударга байдал, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах юм.
Отгонтэнгэр их сургууль тус төсөлд оролцсоноор олон улсын боловсролын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, сургалтын хөтөлбөрийн чанар, хүртээмжийг сайжруулах, нийгмийн хариуцлага, ёс зүй, шударга байдлыг эрхэмлэсэн боловсролын орчныг төлөвшүүлэх шинэ боломж нээгдэж байна.
Отгонтэнгэр их сургууль – Олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, чанартай боловсролын хөгжилд хувь нэмэр оруулна.