Үндсэн агуулга руу очих
Үйл явдал
2026 оны 4 сарын 21

“Хүүхдийн хөгжил, төлөвшил” хурлыг 14 дэх жилдээ болж байна

 “Хүүхдийн хөгжил, төлөвшил” хурлыг 14 дэх жилдээ болж байна

Энэ удаа Хүүхдийн хөгжил төлөвшил, хамгааллын эрх зүйн шинэчлэлийн хэрэгжилт, цаашдын чиг хандлага, дижитал ур чадвар, тогтвортой хөгжлийн боловсролын тулгамдсан асуудал зэрэг хүрээнд онол, практикийн ач холбогдол бүхий сэдвээр хэлэлцэх, шинэлэг үзэл санаа, арга зүйг түгээн дэлгэрүүлэх, салбарын эрдэмтэн, багш судлаачдын судалгаа шинжилгээний ажлыг олон нийтэд сурталчлан таниулах, туршлага солилцох, судалгааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих чиглэлд байгааг зохион байгуулагчид онцолж өгүүлсэн юм.

Түүнчлэн Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Боловсролын Ерөнхий газар, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газрын мэргэшсэн албан хаагчид, их дээд сургуулийн профессор багш нар, Азийн Хөгжлийн Сангийн судлаачид зэрэг боловсрол, хүүхдийн төлөө судалгаа шинжилгээний оюуны хөрөнгө оруулалт хийж, хөгжүүлэгчид үндсэн илтгэлийг хэлэлцүүлэв.

Хуралд 65 гаруй илтгэл ирүүлснээс бүгдийг хэлэлцэх боломжгүй учир хуралд бэлтгэх ажлын хэсэг, редакцийн баг нэг бүрчлэн танилцаж, 22 илтгэлийг нэгдсэн болон, 2 салбар хуралдааны хүрээнд сонсож 43 илтгэлийг эмхэтгэлд хэвлүүлж, нийтийн хүртээл болгосон.

Зөв хөгжил, төлөвшилтэй иргэн бүрийг бэлтгэх үйлсэд хамтран ажиллаж, хөгжил дэвшлийн төлөө нэгддэг та бүхний минь оюуны мэлмий бат оршиж, ямагт аз жаргалаар бялхаж байх болтугай

Зурагнууд

Хуваалцах Facebook Пост

Өмнөх ба дараагийн мэдээ