Үндсэн агуулга руу очих

Мэдээ, үйл явдал, зарлал

Мэдээ

Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл

Мэдээ

Европын холбооны санхүүжилттай 2 дахь Үндэсний хэмжээний төслийн ерөнхий зохицуулагчаар Отгонтэнгэр их сургууль ажиллана

Европын холбооны санхүүжилттай 2 дахь Үндэсний хэмжээний төслийн ерөнхий зохицуулагчаар Отгонтэнгэр их сургууль ажиллана

Дээд боловсролын байгууллагын чадавх бэхжүүлэх Европын холбооны Erasmus+ RETEACH буюу " Монгол улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилт рүү шинэчлэн нэвтрүүлэх" зорилготой үндэсний багийн уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтаар төслийн ерөнхий танилцуулга, ажил үүргийн хуваарилалт мөн хамтрагч нарын эхний жилийн ажлын төлөвлөгөөний талаар танилцуулж, танхим болон цахим хэлбэрээр хэлэлцүүлэгдсэн юм. Тус уулзалтанд Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын с…

Цааш
Багш нарыг ажлын байранд чадваржуулах СУРГАЛТ БОЛЛОО

Багш нарыг ажлын байранд чадваржуулах СУРГАЛТ БОЛЛОО

Багшийн хөгжлийн төвөөс 2024-2025 оны хичээлийн жилд багш нарыг ажлын байранд чадваржуулах зорилгоор 01 сарын 15 нд сургалт зохион байгуулагдлаа. Сургалтыг ОТИС-ийн СЭШЭ захирал Б.Одгэрэл нээж үг хэллээ. Энэ удаагийн сургалтыг Хууль зүйн сургуулийн багш нар хамтран дараах агуулгын хүрээнд Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилт болон байгууллагын зорилго зорилтын хүрээнд багшийн заах арга зүй сэдвийн хүрээнд багтсан юм. Мөн МLC Business school байгууллагын ахлах багш…

Цааш
Erasmus+Artest төслийн хаалтын уулзалт боллоо

Erasmus+Artest төслийн хаалтын уулзалт боллоо

Erasmus+Artest төслийн хаалтын уулзалт 12-р сарын 17-19-ний өдрүүдэд Герман улсын Кельний Их Сургууль дээр зохион байгуулагдлаа. Отгонтэнгэр Их сургууль нь хамтрагч сургуулиар ажиллаж байгаа бөгөөд уулзалтад ГХХААлбаны дарга Н.Хосбаяр оролцлоо. Уулзалтын эхний өдөр Кельний Их Сургуулийн оюутнууд "Дижитал газрын зураг, загварчлал" сэдвээр хийж байгаа төслөө танилцуулсан бол үдээс хойш төслийн төсөв болон үйл ажиллагааны тайлангийн явцыг хэлэлцэж, төслийн менежментийн мэргэжилтэнтэй зөвлөлдлөө. Сү…

Цааш
Англи хэлний олимпиадын дүн
Зарлал2024-12-04

Англи хэлний олимпиадын дүн

Сайн байцгаана уу. Цаг заваа гарган ОТИС-ийн нэрэмжит олимпиад-2024-д оролцсон Та бүхэндээ баярлалаа. Эхний шалгуурын дүн гарсан бөгөөд 50 оролцогч руу манай зохион байгуулагчдаас утсаар холбогдож мэдээлэл хүргэх болно. Та дүнг харахыг хүсвэл энд дарна уу Жич: Дүн 12/07-ны 20 цагаас хойш орно.

Цааш
Penn State EDGE хөтөлбөрийг амжилттай дуусгалаа.

Penn State EDGE хөтөлбөрийг амжилттай дуусгалаа.

Отгонтэнгэр их сургуулийн ОУ-н харилцаа хөтөлбөрийн 20 оюутан АНУ-ын Пенсильваны улсын их сургуультай хамтран “Олон улсын нийтийн эрх зүй” хичээлийг тус сургуулийн оюутнуудтай зэрэгцэн үзэн судалж, 3 шатны хамтарсан бие даалтын ажлыг хийж гүйцэтгэсэн юм. ОУ-н харилцааны оюутан З.Батжаргал: "Энэ хичээлийн жил олон улсын нийтийн эрх зүй хичээлийн хүрээнд АНУ-н Пенсильваны улсын их сургуультай хамтарсан хичээл үзсэн. Миний хувьд Этан болон Санчари Даз гэдэг 2 америк оюутантай баг болж 3 шатны бие д…

Цааш
Философийн улсын XVI олимпиадад шилдэг 6 багийн нэгээр шалгарлаа.

Философийн улсын XVI олимпиадад шилдэг 6 багийн нэгээр шалгарлаа.

Сэтгэлгээний хөгжил, соёл, хувь хүнд философийн гүйцэтгэдэг үнэ цэнийг онцлох үүднээс тэмдэглэн өнгөрүүлдэг дэлхийн философийн өдрийг тохиолдуулан философийн улсын XVI олимпиадыг Германы философич И.Кантын мэндэлсний 300 жилийн ойн хүрээнд болсон “ФИЛОСОФИ, ХҮНИЙ ЭРХИЙН УУЛЗВАРТ: И.КАНТЫН ФИЛОСОФИЙН ӨВ” Улсын XVI Олимпиадад Ч.Хүчитбаатар ахлагчтай Отгонтэнгэр их сургуулийн баг нийт 14 багаас шилдэг 6 багийн нэг болж, Олон улсын харилцаа хөтөлбөрийн 1-р курсийн оюутан Ч.Хүчитбаатар олимпиадын “Ур…

Цааш
“СУДЛААЧ ОЮУТАН-2024”

“СУДЛААЧ ОЮУТАН-2024”

“Судлаач оюутан 2024” оюутны үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Мандах их сургууль, Их засаг их сургууль, Отгонтэнгэр их сургуулийн оюутнуудын нийт 26 илтгэл нэгдүгээр шатанд ирснээс хоёрдугаар шатанд шилдэг 10 илтгэлийг шалгаруулан хэлэлцүүллээ. Хоёрдугаар шатанд хэлэлцүүлсэн илтгэлээс тэргүүн байранд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Ахеркегийн “Газар чөлөөлөлт ба шударга нөхөх олговор: онол, практикийн асу…

Цааш
Отгонтэнгэр их сургуулийн Эрх зүйн чиглэлийн докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөлийн анхны урьдчилсан хамгаалалт болж, Б.Ургамалцэцэг, Ү.Амарбат нар докторын судалгааны ажлаа хэлэлцүүллээ.

Олон улсын харилцааны 1-р курсийн оюутан Б.Оюун-Эрдэнэ Хангарьд цом-2024 багийн харвааны төрөлд дэд байранд шалгарчээ.

Олон улсын харилцааны 1-р курсийн оюутан Б.Оюун-Эрдэнэ Хангарьд цом-2024 багийн харвааны төрөлд дэд байранд шалгарчээ.

Олон улсын харилцааны 1-р курсийн оюутан, Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин, Спортын мастер Б.Оюун-Эрдэнэ Хангарьд цом-2024 багийн харвааны төрөлд дэд байранд шалгарч, ирэх сарын 12-20-ны хооронд Япон улсад болох Fivics cup-2024 тэмцээнд багаараа эх орноо төлөөлж оролцохоор болжээ. Мундаг тамирчиндаа амжилт хүсье.

Цааш
БНСУ-ын ЭСЯ-наас МУ-ын их дээд сургуулиудын Солонгос хэлний тэнхимүүд дунд зохион байгуулдаг спортын наадам 10 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

БНСУ-ын ЭСЯ-наас МУ-ын их дээд сургуулиудын Солонгос хэлний тэнхимүүд дунд зохион байгуулдаг спортын наадам 10 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

БНСУ-ын ЭСЯ-наас МУ-ын их дээд сургуулиудын Солонгос хэлний тэнхимүүд дунд зохион байгуулдаг спортын наадам 10 дахь жилдээ болж, Агаарын тээврийн үйлчилгээний 1-4 курсийн оюутнуудаас бүрдсэн баг 6 дахь жилдээ амжилттай оролцон, гар бөмбөгийн тэмцээнд охидын баг Алтан медалийн эзэд болж, олс таталтын төрөлд Дэд байрыг эзэллээ. Тус наадмын эмэгтэй гар бөмбөгийн төрөлд ”ШИЛДЭГ ТОГЛОГЧ”-оор Агаарын тээврийн үйлчилгээний хөтөлбөрийн 3-р ангийн оюутан М.Нинжбадгар шалгарсан юм.

Цааш
Төгсөгч - Оюутны уулзалт 2024

Төгсөгч - Оюутны уулзалт 2024

Төгсөгч - Оюутны уулзалт 2024 Отгонтэнгэр их сургуулийн “Сэтгэл судлал”, “Нийгмийн ажил” хөтөлбөрийн төгсөгч, тус хөтөлбөрт одоо суралцаж буй оюутнуудын уулзалт III дахь жилдээ боллоо. Төгсөгчдийн эргэх холбоог сайжруулж, чадваржуулахад анхаарах, мөн одоо суралцаж буй бакалаврын түвшний оюутнуудад мэргэжлийн харилцан туршлага солилцох үүднээс бид энэхүү уулзалт болдог уламжлалтай. Отгонтэнгэр их сургуулийн сэтгэл судлал хөтөлбөр нь 2018 оноос эхлэн жил бүр тасралтгүй оюутан элсүүлж байна. Энэхүү…

Цааш
Европын холбооны санхүүжилттэй “Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд Ажлын Байранд Суурилсан Сургалтыг нэвтрүүлэх нь” дээд боловсролын чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа.

Европын холбооны санхүүжилттэй “Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд Ажлын Байранд Суурилсан Сургалтыг нэвтрүүлэх нь” дээд боловсролын чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа.

Европын холбооны санхүүжилттэй Erasmus+MONGWBL “Introducing Work-Based Learning in Mongolia towards better employability of university graduates” буюу “Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд Ажлын Байранд Суурилсан Сургалтыг нэвтрүүлэх нь” дээд боловсролын чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа. Тус үндэсний төсөл нийт гурван жил хэрэгжиж, ерөнхий зохицуулагч байгууллагаар Отгонтэнгэр Их Сургууль ажиллав. Монгол Улсын дээд боловсролын салбарт Ажлын байранд суурилсан сургалтыг нэвтр…

Цааш
Оюутны спортын их наадам Ширээний Теннис, Футзалны хөлбөмбөгийн гал гарсан тоглолт болж дуусаж, Шилдгүүдээ шалгарууллаа.

Оюутны спортын их наадам Ширээний Теннис, Футзалны хөлбөмбөгийн гал гарсан тоглолт болж дуусаж, Шилдгүүдээ шалгарууллаа.

Оюутны спортын их наадам Ширээний Теннис, Футзалны хөлбөмбөгийн гал гарсан тоглолт болж дуусаж, Шилдгүүдээ шалгарууллаа. Ширээний теннисний төрөлд: Тэргүүн байранд: Багш, Гадаад хэл боловсрол хөтөлбөрийн 4 ангийн оюутан Цэцэгбаяр, Дэд байранд: Бизнесийн Удирдлага хөтөлбөрийн 3-р анги Цэцэнпил Гутгаар байранд: Сэтгэл судлал хөтөлбөрийн 1-р ангийн оюутан Э.Солонго Ширээний теннисний эрэгтэй төрөлд: Тэргүүн байранд: ОТИС-ийн ажилтан Г.Жаргалсайхан Дэд байр байранд: Эрх зүй хөтөлбөрийн 3 ангийн оюут…

Цааш
"Төгсөгчдийн нэрэмжит" тэтгэлэгт оюутнууд шалгарлаа.

"Төгсөгчдийн нэрэмжит" тэтгэлэгт оюутнууд шалгарлаа.

Дэлхийн оюутны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жил бүр зохион байгуулагддаг "Манлайлагч 2024" арга хэмжээ нь Монгол улсын ирээдүй болсон оюутан залуусын мэдлэгт хөрөнгө оруулах, оюутнуудыг хөгжилд тэмүүлэхэд дэмжлэг болохоос гадна тэднийг ирээдүйд чиглүүлж буй багш нарт, мөн үр хүүхдийнхээ төлөө өдөр шөнийг үл ажран зүтгэж байгаа эцэг эхчүүдэд зориулагдсан билээ.Отгонтэнгэр Их Сургууль үүсгэн байгуулагдсанаас хойших 33 жилийн хугацаанд сургалт, судалгаа, спортын амжилт гаргасан болон амжирг…

Цааш
ОТИС-ийг үүсгэн байгуулагч Монгол улсын гавъяат багш, доктор, профессор Д.Оюунхоролын нэрэмжит тэтгэлэгт оюутнууд шалгарлаа

ОТИС-ийг үүсгэн байгуулагч Монгол улсын гавъяат багш, доктор, профессор Д.Оюунхоролын нэрэмжит тэтгэлэгт оюутнууд шалгарлаа

“Манлайлагч 2024”-д 2000 гаруй оюутнуудаас анги хамт олон, үе тэнгийнхнээ манлайлж, урлаг, спорт, эрдэм номын үйлсээр гээд бүхий л зүйлст манлайлагч байж чадсан оюутнуудаа алдаршуулсан юм.

Цааш
"Артест" төслийн уулзалт олон улсын хурал өнгөрсөн долоо хоногийн турш амжилттай болж өндөрлөлөө.

"Артест" төслийн уулзалт олон улсын хурал өнгөрсөн долоо хоногийн турш амжилттай болж өндөрлөлөө.

Европын Холбооны ERASMUS + хөтөлбөрийн санхүүжилттэй хэрэгжиж буй "Артест" төслийн уулзалт хэлэлцүүлэг болон олон улсын хурал өнгөрсөн долоо хоногийн турш амжилттай болж өндөрлөлөө. Эхний өдрүүдэд төсөл хаагдах хүртэлх олон нийтэд зориулсан мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах төлөвлөгөө болон төслийн хүрээнд оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдсан ахисан түвшний суралцагчдын ажилласан мини – төслийн агуулга, үр дүнгийн талаар оролцогч сургуулиуд тайлан тавьж, мэдээлэл солилцлоо. ОТИС-и…

Цааш