Үндсэн агуулга руу очих
Үйл явдал
2026 оны 5 сарын 26

Монголын нотариатчдын танхим хамтран ажиллах гэрээ байгууллаа

Монголын нотариатчдын танхим хамтран ажиллах гэрээ байгууллаа

Отгонтэнгэр их сургууль болон монголын нотариатчдын танхим хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Отгонтэнгэр их сургууль болон Монголын Нотариатчдын танхим Монгол Улсын хууль зүйн салбарын хөгжлийг дэмжих, онол-практикийн уялдааг хангах зорилгоор хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Талууд Монгол Улсын хууль тогтоомж болон Боловсролын яамнаас тогтоосон стандарт, нийтлэг шаардлагын хүрээнд дараах үндсэн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Үүнд:

• Сургалт болон хүний нөөцийн хөгжил: Хууль зүйн боловсрол олгох болон нотариатчдын мэргэшил дээшлүүлэх сургалтуудыг хамтран зохион байгуулж, ОТИС-ийн хөтөлбөрүүдэд нотариатчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулна.

• Эрдэм шинжилгээ, судалгаа: Онол-практикийн бага хурал, хэлэлцүүлэг зохион байгуулж, практикт суурилсан суурь болон хавсарга судалгааны төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ.

• Хөтөлбөрийн хөгжил: Салбарын хэрэгцээнд нийцсэн сургалтын төлөвлөгөө, гарын авлага, ном сурах бичгийг хамтран боловсруулна.

• Практик дадлага: "Ажлын байранд суурилсан сургалт"-ын хүрээнд оюутнууд болон төгсөгчдийг нотариатын байгууллагуудад дадлагажуулах, ажлын байраар хангах боломжийг бүрдүүлнэ.

Зурагнууд

Хуваалцах Facebook Пост

Өмнөх ба дараагийн мэдээ

Монголын нотариатчдын танхим хамтран ажиллах гэрээ байгууллаа · Отгонтэнгэр их сургууль