Үндсэн агуулга руу очих
Элсэлт
2026 оны 11 сарын 4

Отгонтэнгэр их сургуулийн төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэг

Отгонтэнгэр их сургуулийн төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэг

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН УДИРДАМЖ

 

Тэтгэлгийн нэр:

Отгонтэнгэр их сургуулийн төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэг

Зорилго:

Сурлагын амжилт, олон нийтийн оролцоо, манлайлаараа шалгарсан Отгонтэнгэр их сургуулийн шилдэг оюутнуудад тэтгэлэг олгож, суралцах үйл ажиллагааг нь дэмжин идэвхжүүлэх, сургууль болоод төгсөгчдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой.

Зорилт:

Отгонтэнгэр их сургуулийн 35 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан бүрэлдэхүүний сургуулийн 6 тэнхим тус бүр 6 оюутанд тэтгэлэг олгох, нийт 36 оюутанд тэтгэлэг олгуулах зорилт дэвшүүлж, тэнхим тус бүр мөн тооны тэтгэлэг олгох төгсөгчийг хамтруулах зорилт дэвшүүлж байна.

Хугацаа:

1.    Тэтгэлэгт материал хүлээн авах хугацаа:  2026 оны 11-р сарын 03-ний өдрөөс 2026 оны 11 сарын 06-ны өдрийн 15:00 цаг хүртэл захирлын туслах Д.Оюун-Эрдэнэ хүлээн авна.

2.    1-р шат: Бичиг баримтын бүрдүүлэлт, эссе шалгаруулалт /1-р шатанд шалгарсан оюутанд 2026 оны  11-р сарын 09-ний дотор мэдэгдэнэ/

3.    2-р шат: Ярилцлага 1-р шатанд шалгарсан оюутнуудын ярилцлага  2026 оны 11-р сарын 12-ны өдрийн 13.00 цагаас ОТИС-ийн хичээлийн 1-р байрны 106 тоотод явагдана.

4.    Шилдэг оюутныг зарлах: 2026  оны 11-р сарын 13

5.    Тэтгэлгийг гардуулах хугацаа: Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2026 оны 11-р сарын 17-ны өдөр

Хамрах хүрээ:

Тэтгэлэгт хөтөлбөрт Отгонтэнгэр Их Сургуулийн бакалаврын өдрийн 2-4-р курсийн оюутнууд хамрагдах боломжтой.

Жич: ОТИС-ийн бусад тэтгэлэгт хөтөлбөрт 2026 оны 11-р сарын 03-ны өдрийн байдлаар хамрагдсан оюутны материалыг хүлээн авахгүй болно.

Тавигдах шаардлага:

1.    Сурлагын голч дүн 2.8-аас дээш байх /СНА-ны тодорхойлолт/

2.    Өөрийн амжилт, ур чадварын тодорхойлолт бичих /Тодорхойлолтыг өөрөө бичих ба өөрийн харьяалах тэнхимийн эрхлэгч гарын үсэг зурж баталгаажуулна./

3.    Нийгэм, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийдэг байх. Энэ чиглэлээр улс, хот, дүүрэг, сургуулийн хэмжээний уралдаан тэмцээнд оролцож, амжилт гаргасан бол давуу тал болно. /нотлох баримтыг хавсаргана/

4.    Спорт, урлаг бусад төрлийн авьяас ур чадвартай бол түүнийгээ нотлох баримтууд

5.    Англи хэл эсвэл аль нэг гадаад хэлийг дундаас дээш түвшинд эзэмшсэн байх /түвшин тогтоох шалгалт өгч баталгаажсан бол давуу тал болно/

6.    “Миний амьдралын гараа Отгонтэнгэр” сэдвийн хүрээнд 400-600 үгтэй эссэ бичих

Жич:

-       Бүрдүүлэх материалыг нэгтгэн дарааллын дагуу нүхтэй уутанд хийж хүлээлгэн өгнө

-       Хугацаа хоцорсон эсвэл дутуу бүрдүүлсэн материал хүлээн авахгүй.

Тэтгэлгийн сан:

            25,200,000 төгрөг

Тэтгэлгийн хэмжээ:

2026-2027 оны хичээлийн жилд 36 оюутныг шалгаруулж, 7 сарын турш сар бүр 100 000 төгрөг, нийт 700 000 төгрөгийн тэтгэлэг оюутан бүрд олгоно.

 

 

 

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ХОЛБОО

 

Хуваалцах Facebook Пост

Өмнөх ба дараагийн мэдээ