Манай сургууль, Хойд Америкийн их сургуультай хамтран Бизнесийн удирдлага, Програм хангамж хөтөлбөрөөр 2+2 бакалаврын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, кредит дүйцүүлэн сургах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Гэрээнд ОТИС-ийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор Б.Одгэрэл, Хойд Америкийн их сургуулийн захирал Жилл Мартин нар гарын үсэг зурлаа. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар эхний 2 жил Отгонтэнгэр их сургуульд суралцаад, дараагийн 2 жилд АНУ-д Хойд Америкийн их суруульд суралцан төгсөх таатай боломжийг оюутнуудад олгож байна.

Отгонтэнгэр их сургууль 2023 оноос эхлэн АНУ-д Хойд Америкийн их суруультай хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд 1+1 магистрын хөтөлбөр, багш солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн билээ. Отгонтэнгэр их сургуулийн Боловсрол судлал, Програм хангамжийн магистрын хөтөлбөрийн суралцагчид АНУ-ын Норт Америкийн их сургуульд энэ хичээлийн жилээс эхлэн хамтран хөтөлбөрийн төлөвлөгөөгөөр амжилттай суралцаж байна.

Отгонтэнгэр их сургууль нь Монгол улсад үндэсний хэмжээний дээд боловсролын байгууллагын эрэмбээр шилдэг 10 их сургуулийн нэгээр нэрлэгдсэн, магадлан итгэмжлэгдсэн их сургууль бол АНУ-ын Норт Америкийн их сургууль нь New England Commission of Higher Education (NECHE)-ээр магадлан итгэмжлэгдсэн сургууль бөгөөд энэхүү магадлан итгэмжлэлийг АНУ-ын Харвард, Бостоны их сургууль зэрэг алдартай их сургуулиуд магадлагдсан байдаг байна.