Отгонтэнгэр их сургуулийн Агаарын тээврийн үйлчилгээ хөтөлбөрийн 3-р курсийн оюутнууд сургалтын төлбөрөөсөө 40 хувь хүртэлх хөнгөлөлттэйгөөр БНСУ-ын Хансео их сургуулийг энэ сард зорьж, үргэлжлүүлэн суралцаж байна. Нэмэлт мэдээлэл өгөхөд, тус хамтарсан хөтөлбөрөөр 2017 оноос хэрэгжүүлж эхэлснээс хойш хамтарсан хөтөлбөрөөр 30 гаруй оюутан төгсөж, мэргэжлээрээ ажиллаж байна.
Мөн Азидаа цор ганц нислэгийн талбайтай, мэргэжлийн дадлагын баазтай тус их сургуульд манай сургуулийн 40 гаруй оюутан суралцаж байна.