Skip to content
Үйл явдал
September 30, 2022

Франц улсын Люмьер Лион II Их Сургуультай хамтарч ажиллана

Франц улсын Люмьер Лион II Их Сургуультай хамтарч ажиллана
Франц улсын Люмьер Лион II Их Сургуулийн гадаад харилцааны албаны ерөнхий зохицуулагч профессор Элис Бодет, Max Weber төвийн профессор Стефани Тралонго нар хүрэлцэн ирж хоёр сургуулийн хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэж, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн албан бичгийг ОТИС захирал Н.Энхзаяад гардуулан өглөө. Хамтын ажиллагааны хүрээнд хоёр сургуулийн хооронд багш, ажилтан, оюутан солилцоо эхэлж, эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа хийгдэх юм. Люмьер Лион II Их Сургууль нь 1973 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш дээд боловсрол, судалгааны чиглэлээр ажиллаж, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн боловсон хүчин бэлтгэн ирсэн олон улсад нэр хүндтэй их сургууль бөгөөд тус сургууль нь хоёр кампустай бөгөөд одоогоор нийтдээ 30,000 орчим оюутныг бакалавр, магистр, докторын зэргийн хөтөлбөрт сургаж байна.
Share Facebook Post

Previous and next article

Франц улсын Люмьер Лион II Их Сургуультай хамтарч ажиллана · Otgontenger University