Skip to content
Үйл явдал
April 6, 2026

Ohio State University хамтран ажиллахаар санал солилцлоо

Ohio State University хамтран ажиллахаар санал солилцлоо

ОТИС-ийн  Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Н.Хосбаяр дээд боловсролын чиглэлээр АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын хөтөлбөрөөр Ohio State University / Охайо мужийн их сургуульд суралцаж байгаа бөгөөд тус сургуулийн Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Каролин Омолески-той уулзаж,  олон улсын хамтын ажиллагааны үндсэн боломжит чиглэлүүдээ тодорхойлж, хамтын ажиллагаагаа эхлүүлэх эхний уулзалтаа хийлээ.

 Мөн цаашид хамтарсан эрдэм шинжилгээний үйл ажиллагаа болон багш, оюутны солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
Охайо мужийн их сургууль нь АНУ-ын их сургуулиудын шилдэг 15-д багтдаг нэр хүндтэй судалгааны их сургууль юм.

Gallery

Share Facebook Post

Previous and next article

Ohio State University хамтран ажиллахаар санал солилцлоо · Otgontenger University