
Монгол Улс, Европын Холбоо дипломат харилцаа тогтоосны 37 жилийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Европын өдөрлөг 2026” өдөрлөгөөр тус холбооны санхүүжилттэй төсөл хөтөлбөр, соёлын институт, хувийн хэвшлийн зэрэг байгууллагууд оролцож ,Европын холбооны гишүүн орнууд соёлын онцлогоо таниулсан сонирхолтой өдөрлөг Дархан хотын Найрамдал талбайд үргэлжилж байна.
Манай сургууль Европын холбооны санхүүжилттэй хэрэгжүүлж буй бөгөөд
- Erasmus+ CBHE MONGWBL,
- Erasmus+Jean monnet module EUIF төслүүдийн ерөнхий зохицуулагчаар,
- Erasmus+ARTEST (хүмүүнлэгийн ухааны хичээлийг дижиталчлах хөтөлбөр)
- Erasmus+ MELINC (Тэгш хамруулах сургалтын боловсролд багшийн чадамж, үүрэг) зэрэг төслийн үр дүнгийг олон нийтэд түгээж, Erasmus+RETEACH төслийн үйл явцыг сурталчлан танилцууллаа.
Тус өдөрлөгийн хүрээнд иргэдэд мэдээлэл танилцуулга, төслийн үр дүнгийн баримт бичгүүдийг хүргэж, ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэлт хийж байна.