Үндсэн агуулга руу очих
Үйл явдал
2026 оны 6 сарын 11

хиймэл оюун ухаанд суурилсан Gnowbe платформыг сургалтдаа нэвтрүүлж эхэллээ

хиймэл оюун ухаанд суурилсан Gnowbe платформыг сургалтдаа нэвтрүүлж эхэллээ

Отгонтэнгэр их сургууль боловсролын салбар дахь дижитал шилжилтийг эрчимжүүлж, хиймэл оюун ухааныг сургалтын үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглах зорилгоор Сингапурын Gnowbe платформын сургалтыг багш нартаа зохион байгуулж байна.

📍 Сингапур Улсаас хүрэлцэн ирсэн шилдэг сургагч багш нарын удирдлага дор хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү сургалтаар багш нар:

✅ Хиймэл оюун ухааны тусламжтайгаар хичээлийн агуулга боловсруулах

✅ Интерактив, оролцоонд суурилсан сургалтын хэрэглэгдэхүүн бүтээх

✅ Даалгавар, кейс, үнэлгээний материалуудыг хурдан хугацаанд боловсруулах

✅ AI технологийг сургалт, үнэлгээний үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглах ур чадвар эзэмшиж байна.

📱 Gnowbe платформ нь технологид суурилсан бичил сургалтын (Microlearning) арга зүйгээр дамжуулан цахим орчинд суралцах боломжийг бүрдүүлж, суралцагчдын идэвх оролцоог нэмэгдүүлдэг дэлхийн хэмжээний дэвшилтэт платформ юм.

Энэхүү сургалт нь Отгонтэнгэр их сургуулийн багш нарыг “Орчин үеийн дижитал багш” болгон хөгжүүлэхийн зэрэгцээ оюутнуудад илүү хүртээмжтэй, сонирхолтой, чанартай сургалтын орчин бүрдүүлэх чухал алхам болж байна.

Отгонтэнгэр их сургууль боловсролын инноваци, дижитал шилжилт, хиймэл оюун ухааны хэрэглээг хөгжүүлэх чиглэлээр олон улсын шилдэг туршлагыг нутагшуулсаар байна.

Зурагнууд

Хуваалцах Facebook Пост

Өмнөх ба дараагийн мэдээ